Даваа гарагаас үйлчилгээний ААН-ийг нээж, хөл хорионы зэргийг бууруулна
УОК өчигдөр орой хуралдсан.12-р сарын 11-нийг хүртэлх Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин гурав хоногоор буюу 12-р сарын 14-нийг дуустал сунгах тухай саналыг ЭМЯ-наас оруулсан байна. 12 дугаар сарын 14-нөөс буюу Даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна. Одоо Засгийн газрын хуралдаанд шийдвэрээ танилцуулснаар эцэслэгдэнэ.
Коронавирусийн халдвар нийт иргэдийн дунд тархаагүй, голомтын хавьтагчдаас илэрч байгаа учир олныг хамарсан үйл ажиллагаанаас бусдыг он гартал хэвийн байдалд оруулахаар төлөвлөжээ.
2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгаад байгаа. Энэ хугацаа Баасан гарагт дуусна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна