БНСУ-ын Засгийн газар энэ сарын 19 ны 00:00 цагаас хорио цээрийн 2 дахь үе шатыг эхлүүлэхийг мэдэгдлээ.
БНСУ-ын Засгийн газар Сөүлд байрлах сүмүүд ба улсын хэмжээний олон нийтийн хэд хэдэн газруудад ковид- 19 вирус хурдацтай тархсанаас үүдэн 2020.08.18-ны үдээс хойш хаалттайгаар хуралдсан.
Хуралдааны шийдвэрээр хорио цээрийн 2
дахь шатанд хамрагдах бүсэд Инчон хот нэмэгдлээ. Сөүл ба Кёнги, Инчон хотуудад 50 ба түүнээс хэмжээний хүмүүс цугларсан танхимын арга хэмжээ, 100-аас дээш хэмжээний хүмүүс цугларсан гадаа уулзалт, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
Мөн Клуб,караоке,буфет,пс тоглоомын газар зэрэг дотоод болон гадаадын өндөр эрсдэлтэй 12 төрлийн албан байгууллагын үйл ажиллагааг зогсооно.
Нийслэл хотын сүмүүдэд зөвхөн мөргөл үйлдэхийг зөвшөөрөх ба цугларалт болон уулзалт хийхийг хориглоно.
БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюнь ард иргэддээ хандан ковид-19 вирус нь нийслэл хотод хурдацтай тархаж буй өнөөгийн байдлыг харгалзан үзсэн аргаа хэмжээ юм. Хэрэв бид хорио цээрийн нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадахгүй бол татан буулгах буюу хорио цээрийн 2 дахь үе шатыг авч үзэхээс өөр сонголт байхгүй бөгөөд энэ нь манай улсын эдийн засаг, хүмүүсийн амжиргаанд ихээхэн нөлөөлнө. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ард түмэн ба засгийн газар бид хамран ажиллах ёстой.

Засгийн газраас 8 сарын 16-ны өдрөөс эхлэн Сөүл ба Гёнги аймагт Хорио цээрийн 2-р үе рүү шилжиж байгаа боловч тархац маш хурдацтай байгаа тул улсын хэмжээнд ковид-19 вирусын тархалт өмнөхөөс илүү ихээр үүсэх магадлалтай байна.
Ялангуяа Сөүл хотод байрлах СаранЖэйл сүмийн цуглаанаас үүдэлтэй халдварын маш олон тохиолдлууд бүртгэгдсэн ба хяналт шалгалт тавихад хүндрэлтэй байна.
Тус сүмийн гишүүд болон цуглаанд оролцсогсод нь улс даяар тархан суурьшсан хүмүүс байсан ба нийтээр нь сорил шинжилгээнд оруулах боломжгүй байгаа тул тус цуглаанд оролцсон хүмүүсийг шинж тэмдэг илэрсэн илрээгүй хамгийн ойр байрлах шинжилгээний төвд очин сайн дураар шинжилгээ өгнө үү хэмээжээ.
БНСУ-д с 7 хоногт өдөрт батлагдсан тохиолдлын дундаж тоо 40-өөс давж, долоо хоногт халдварын өсөлтийн индекс 1.3-аас дээш тохиолдолд Хорио цээрийн 2дахь үе шатыг эхлүүлэх бол сүүлийн долоо хоногийн 9-нөөс 15-ны хооронд өдөрт дунджаар батлагдсан тохиолдлын тоо 47, халдварын өсөлтын индекс 1.5 хүрч Хорио цээрээс сэргийлэх 2 дахь үе шатыг эхлүүлэх хэмжээнд хүрчээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна