БНСУ-д 24 цагийн хугацаанд коронавирусын 686 тохиолдол илэрчээ

Админ
2020/12/10

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 686-гаар нэмэгдэж, нийт 39432 болжээ. Тус улсад шинээр илэрсэн 686 тохиолдлын 24 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Коронавирусын халдварын гурав дахь давлагаа эхэлсэн тус улсад өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэмж, ард олон түгшүүрт автаад байгаа юм. БНСУ-д нийт эдгэрсэн хүний тоо 30177 болсон бөгөөд хоногт 349 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас барсан байна. Нийт нас баралтын тоо 556 болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна