"Монинжбар", "Би ди сек" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/10

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 183,638,970.69 төгрөгийн үнийн дүн бүхий 349,964 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монинжбар" ХК (MIB +15.00%) болон "Би ди сек" ХК (BDS +13.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -9.08%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -6.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 378 ширхэг нэгж эрхийг нийт 39,837 төгрөгөөр арилжаалсан байна. ТOP-20 индекс 0.41 хувиар буурч, 17554.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,590,630,694,384.08 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна