Экспортын боомтуудыг эрсдэлгүй, аюулгүй бүс болгоход анхаарч байна

Админ
2020/12/10

Манай улсын нийт экспортын хэмжээ энэ оны эхний 11 сарын байдлаар 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын мэдээллээр нийт экспорт оны эхний 11 сарын байдлаар 6 тэрбум 855 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 200 сая ам.доллароор буюу 2.8 хувиар буурчээ. Экспорт ийм үзүүлэлттэй гарахад нүүрсний экспорт 7.7 сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ. Ирэх онд манай улс уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос 3.4 их наяд төгрөгийг улсын төсөвт хуримтлуулах юм. Тиймээс УОК-оос экспортын гол бүс нутгийн хилийн боомтуудаа эрүүл, эрсдэлгүй аюулгүй бүс болгоход анхааран экспортын орлогыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Энд юуны өмнө Өмнөговь аймгаас эхлэн экспортын гол бүс нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлан хянаж хүчидсэн хамгаалах арга хэмжээ авч, тухайн бүсэд ажиллаж, амьдарч буй иргэд, ажилчид болон нүүрс тээврийн жолооч нарыг "COVID-19"-ийн халдварыг илүүлэх шинжилгээнд бүрэн хамруулж халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, PSR-ийн 2 дахь апппаратыг суурилуулан ажиллаж буйг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна