Цар тахлын үеэр АНУ-ын Калифорнийн дунд сургуулийн сурагчид хүнс хүргэлтийн үйлчилгээний вебсайтыг бүтээжээ. Коронавирусийн халдвар ахмад настай хүмүүст илүү хүндээр тусдаг учир тэднийг эрсдлээс хамгаалах мөн хүнсээ цуглуулахад нь туслах зорилгоор энэ санааг сэдсэн байна.
Даниэл Голдберг хэдэн найзын хамт анх ойр орчмынхоо ахмад настнуудад тусалдаг байсан юм. Удалгүй тэд дунд сургуулийн сурагчдаар дамжуулан хүнсний бүтээгдэхүүнээ хүргэлтээр авах Zoomers to Boomers вэбсайтыг үүсгэсэн. Одоогоор 1000 гаруй сайн дурынхныг эгнээндээ нэгтгэж, 38 хотын 10 мянга гаруй ахмад настнуудад хүргэлтийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Сэтгэгдэл бичигдээгүй байна