Эверест уул нэг метр гаруй Өргөгджээ
Дэлхийн хамгийн өндөр уул Эверест Энэтхэгийн хавтан, Евразийн хавтангууд мөргөлдсөнөөр үүссэн гэж үздэг. Хоёр хавтангийн дунд Эверест уул зуун жилд хагас метр өргөгдөж байдаг юм.
Тэгвэл БНХАУ болон Балба улсын хамтарсан хэмжилтээр Эверест өмнөх өндрөөсөө 86 сантиметр өргөгджээ. Хятад өмнөх албан ёсны хэмжилтээр 8,444.43 метр өндөртэй гэж гарсан нь Балба улсын хэмжилтээс дөрвөн метрээр бага байсан юм.
Дэлхийн хамгийн өндөр цэгийг хоёр улс хамтран хэмжих болсон гэдийг өнгөрсөн жил Ши Жиньпин Балба улсын нийслэл Катмандуд айлчлах үед зарласан ажээ. Балба, БНХАУ хоёрын хэмжүүр яагаад зөрүүтэй гарав? Хятад улс уулын өндрийг хэмжихдээ чулуугаар нь баримжаалах хэрэгтэй гэж үздэг бол Балба оргил дээрх цасыг оруулж хэмжих нь зүйн хэрэг хэмээн үздэг юм байна.
Эверестийн өндрийг яагаад дахин хэмжих болов? Зарим геологичид 2015 онд болсон газар хөдлөлт уулын өндөрт нөлөөлсөн байж магадгүй гэж үзсэн юм. 7.8 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлтийн улмаас Балба улсад 9 мянган хүн амь насаа алджээ. Газар хөдлөлт Эверестэд цасан нуранга үүсгэснээс болж дор хаяж 18 уулчин нас барсан хэмээн үздэг. Эрдэмтэд газар хөдлөлт болсон Катмандугийн хойд бүсэд байрладаг Лангтан, Химал уулсын өндөр нэг метрээр багассан байсныг тогтоосон аж.
Харин зарим судлаачид газар хөдлөлтийн улмаас Эверест гэх мэт Гималайн нурууны бусад уулс өргөгдсөн хэмээн үзэж байсан юм.
Эх сурвалж:BBC

Сэтгэгдэл бичигдээгүй байна