Энэ сарын 14-нөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр 34 төрлийн байгууллага, үйлчилгээний газар ажиллаж эхэлнэ. Харин 18 чиглэлийн аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана.
Үүнд:
- Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа /тусгай нөхцөл шаардана/
- Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /5-аас дээш хүнтэй/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Үсчин /тусгай нөхцөл шаардана/
- Амралт, жуулчны бааз
- Зочид буудал,
- Дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
- Олон нийтийн хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал, зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Бүх төрлийн баар /тусгай нөхцөл шаардана/
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар /тусгай нөхцөл шаардана/
- Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, биллиард фитнес, бүжиг, иогийн клуб/
- Саун, бассейн
- Шашин, гандан, сүм хийд
- Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар /тусгай нөхцөл шаардана/
- Гоо сайхан
- Бариа засал, алжаал тайлах төв, массажны газар багтаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна