Дэлхий даяар нэг өдөрт 640 мянган хүнээс коронавирусын халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 69,2 сая боллоо. Одоогийн байдлаар халдварын тохиолдлын тоо зуун мянга давсан 69 орон, нэг сая давсан 14 улс байна.
Нэг өдөрт 12 мянган хүн коронавирусын халдварын улмаас нас барснаар нийт нас баралтын тоо 1,57 сая болсон бол 47,9 сая хүн эдгэрээд байна.
Халдварын тохиолдол нэг сая давсан 14 улс:
- АНУ - 15,818,453
- Энэтхэг - 9,762,326
- Бразил - 6,730,118
- ОХУ - 2,541,199
- Франц - 2,324,216
- Итали - 1,770,149
- Их Британи - 1,766,819
- Испани - 1,725,473
- Аргентин - 1,475,222
- Колумби - 1,392,133
- Герман - 1,242,198
- Мексик - 1,193,255
- Польш - 1,088,346
- Иран - 1,072,620
Сэтгэгдэл бичигдээгүй байна