Н.Учрал гишүүн гадаадад эмчлүүлэх шаардлагатай юу?

Админ
2020/12/11

УИХ-ын залуу гишүүн, ирээдүйтэй улс төрч гэгддэг Н.Учрал орон нутгийн сонгуулиас хойш Сайд нарын 2-р эмнэлэгт (хуучнаар) ухаангүй хүргэгдсэн гэх мэдээлэл бий. Эрхэм гишүүн Н.Учралын бие сайжирсан гэх мэдээлэл, тайлбар гарч байсан. Үүгээр ч зогсохгүй сонгогч нартаа хандан “Хөл хориог баримтлах” талаар сануулга, уриалга фэйсбүүктээ бичсэн байдаг юм. Хамгийн сүүлд тэрээр "Австралийн ахмадууд "Оюутолгой” ордоос хувь хишиг хүртээд сууж байгаа гэдэгт та итгэх үү. “Amaraa's weekly show”-нд оролцож Хувийн тэтгэврийн тухай товч бөгөөд тодорхой байдлаар тайлбарлахыг хичээлээ. Австрали, Их Британи, Канадын хоёр ч “тэтгэврийн сан" буюу Pension Fund дэлхийн уул уурхайн 2 дахь том компани “Рио Тинто”-д хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулсан байдаг. Хөөгөөд бодоод үзэхээр Рио Тинто компани бол манай “Оюутолгой” ордын хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч. Тэгэхээр тэдгээр орнуудын ахмадууд манай газрын гүний баялагийн хишиг, хувийг хүртээд дэлхийгээр аялаад явж байна. Бид ч тэдэн шиг өөрсдийн баялагтаа эзэн болох, цаашлаад гадны баялагаас чашиг хүртэх боломж “Хувийн тэтгэврийн сан”-гаар дамжин бий болдог жишиг бий. Ахмадууд маань тэтгэврийн зээл хөөцөлдөх биш хувьцааны ногдол ашиг, хувь хишгээ шууд хүртээд суух энэ л боломжийг нээе гэж байгаа юм” хэмээн бичсэн байдаг. УИХ-ын гишүүн Н.Учралын бие тийм ч сайнгүй байна, хэд хэдэн удаа мэс засалд орсон ч дээрдээгүй гэсэн мэдээлэл бий. Ар гэрээс нь цаг алдалгүй гадаадад эмчлүүлэх хүсэлт эмнэлгийн удирдлагад тавьсан сураг байна. Сонгогч хийгээд түүнийг дэмжигчид эрүүл энхийг хүсэн, бурхандаа залбирч суугаа биз ээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна