Франц улсад нийтийг хамарсан шинжилгээний давалгааг Зул сарын баяраас өмнө эхлүүлнэ

Админ
2020/12/11

Франц улсын засгийн газраас нийтийг хамарсан оношилгоо, шинжилгээний давалгааг Зул сарын баяраас өмнө эхлүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдлээ. Зул сарын баяраар иргэд гэр бүлээрээ улс орон дотроо аялахаар төлөвлөж байгаа учир ийнхүү арга хэмжээ авчээ. Үүнтэй холбоотойгоор коронавирусын вирусын оношилгоо, шинжилгээг /PCR болон эсрэг бие үзэх/ эмнэлгүүдээс гадна эмийн сан, лабораториудад авахаар тооцож тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгэж байгаа аж. Франц улсад энэ сарын 8-ны өдрийн байдлаар вирусын халдвар авсан шинэ тохиолдол 13713 /нийт 2309621/, нас баралтын тоо 831 /нийт 56352/ болж нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд шилжсэн иргэд 110-аар /нийт 3088/ буурсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна