Японы сүмо бөхийн холбооноос гурван сүмоч коронавирусын авсныг зарлажээ
Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, гурван сүмоч шинэ төрлийн коронавирусын халдвар авсныг зарлалаа. Бөхчүүдийн нэр, дэвжээг зарлаагүй ч жюүрёогоос доод зиндааны бөхчүүд гэнэ.
Сүмочид энэ сарын 9-нд халуурч, ханилгаж эхэлсэн тул шинжилгээ хийлгэхэд хариу нь эерэг гарчээ. Одоо хавьтагчдыг илрүүлэх, дэвжээг ариутгах ажил хийгдэж байна. Сүмогийн ертөнцөд тавдугаар сард Такадагава дэвжээний бөх ковидоор нас барснаас гадна есдүгээр сард Тамоной дэвжээнд халдвар голомтлон гарч байсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна