УИХ-ын эмэгтэй гишүүд АРХИдалтай тэмцэнэ

Админ
2020/08/21

2020 оны УИХ-ын сонгуульд суудал авсан эмэгтэй гишүүд нам харгалзалгүй бүлэг байгуулснаа мэдэгдлээ.
Тэд нийгэмд тулгамдсан 10 гаруй асуудлаар ажиллах болсноо зарлалаа. 
Тухайлбал иргэнээ хөгжүүлж, хүнээ дээдэлсэн цогц бодлого барьж ажиллах. Хүний хөгжлийн бодлогод зайлшгүй анхаарах ёстойг онцолж байна. Тэд мөн хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулж гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл төдийгүй, ажлын байрны бэлгийн дарамт гэх мэт бүх салбарт хүчирхийллийг зогсоох болно гэдгээ хэлэв. Мөн тэд цахим орчин дах хүчирхийллийн эсрэг хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Учир нь цахим орчинд хохирч байгаа иргэдийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд гэж байна. Учир нь өнгөрсөн гурван жилд цахим гадуурхалтын улмаас нэлээд олон хүн амиа алдсан байна. Гэтэл үүнийг хоёр сая төгрөгөөр торгоод өнгөрөх нь цаашид гэмт хэргийн хор хохирлыг багасгахад саад болж байгаа тул цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах зорилго тавьж ажиллана гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна