Самсунг шинэ үеийн технологитой анхны TV-гээ танилцуулжээ

Админ
2020/12/12

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр MicroLED технологийн 110 инч хэмжээтэй TV-ийг өөрийн эх орны зах зээлд танилцуулжээ. MicroLED бол OLED, LED технологиудыг сайжруулсан дараа үеийн технологи бөгөөд Самсунг өмнө нь зөвхөн бизнесийн зориулалттай The Wall загвартаа ашиглаж байсан юм. Харин энэ удаа айл өрхийн зах зээлд зориулсан анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа нь энэ ажээ. Шинэ TV нь 4K дүрсний нягтралтай, хүчирхэг Micro AI процессортой, 100,000 цагийн ашиглалтын хугацаатай. Өөр нэг онцлог нь ямар ч хүрээгүй, нүүрэн хэсгийн 99.99 хувийг зөвхөн дэлгэц эзэлдэг ажээ. Үүнээс гадна дэлгэцэнд гарч буй биетийн хөдөлгөөнийг дагаж дуугаралт нь шилждэг аудио системтэй юм байна. Зөвхөн Өмнөд Солонгосын зах зээлд худалдаалагдаж эхэлж байгаа 110 инчийн TV нь 2021 оны хавраас дэлхийн бусад улс орнуудын зах зээлд нэвтрэх гэнэ. Үнийн хувьд нэлээд өндөр буюу 170 сая вон ($155,000 орчим) юм байна.   Эх сурвалж: Mashable


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна