УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон "Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд даргаар томилогджээ
Тэрбээр хуульч мэргэжилтэй нэгэн бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан, түүнчлэн УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан билээ.
Боловсролын эзэмшсэн байдал:
Тэрээр 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.
Ажилласан туршлага:
Тэрбээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, 19982001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна