АНУ ‘Pfizer’ компанийн коронавирусын эсрэг вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэхийг дэмжлээ

Админ
2020/12/12

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын Вакцин болон биологийн бүтээгдэхүүний Зөвлөх хороо пүрэв гаригт “Pfizer” болон “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан коронавирусын эсрэг “BNT162b2” вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжих санал хураалаа. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын Комиссар, доктор Стивен Хан энэ талаар “Вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэх тухай эцсийн шийдвэрийг Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын албаны хүмүүс гаргах болно. Энэхүү яаралтай цаг үед Хүнс, эмийн хяналтын удирдлагын газрын мэргэжилтнүүд Зөвлөх хорооны дүгнэлт, зөвлөмж, вакцины аюулгүй байдал, АНУ-ын стандартыг хангаж байгаа зэргийг шуурхай хянан шалгаж, баталгаажуулсны эцэст зөвшөөрөл олгох болно” гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна