Оффис дээрээ архидсан мэргэжлийн хяналтын байцаагч нарыг ажлаас нь чөлөөллөө

Админ
2020/12/12

Өнгөрөгч буй долоо хоногт мэргэжлийн хяналтын байцаагч нар ажлын байрандаа архидан согтуурчээ. Тодруулбал, энэ сарын 7-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэр бүхий алба хаагчид оройн цагаар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргэгдэн очиж, эрүүлжүүлэгдсэн байна.
Иймд, тус газрын даргын тушаал гарч, архидан согтуурсан  гэх гурван алба хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байгаа ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна