Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтагч Увс аймаг руу автобусаар гарчээ
Улаанбаатар хотоос өнөөдөр нийтийн тээврийн 9 автобусаар 344 зорчигч Увс аймаг руу зорчсон. Эдгээр автобусны нэгд нь 12-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод сэжигтэй тохиолдлын хавьтагчаар бүртгэгдсэн иргэний ойрын хавьтал ирж байгаа аж. Иймээс аймгийн Онцгой комиссын алба хаагчид тухайн автобусны иргэдэд түргэвчилсэн шинжилгээ хийж, шаардлагатай хариу арга хэмжээ авч нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлан, амны хаалтаа зүүж, гараа ариутган, шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг анхааруулж байна хэмээн Увс аймгийн Шуурхай штабаас өнөөдөр мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна