Хонконгт пүрэв гарагт коронавирусын халдварын 112 тохиолдол шинээр илэрснээр өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо гурван өдөр дараалан 100 давжээ.
Хонконгийн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах төвийн мэдээлснээр, дотоодод халдварласан 102 шинэ тохиолдлын 34 нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж. Үлдсэн 10 тохиолдол нь зөөвөрлөгдөн иржээ. Хонконгт өнөөдрийн байдлаар 7291 хүн халдвар авсан байна.
Хонконгт сүүлийн долоон хоногт шинээр илэрсэн 623 тохиолдлын 213 нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаагаас үзэхэд олон нийтийн дунд халдвар тархсаар байна гэж Хонконгийн Засгийн газрын Хүнс, эрүүл мэндийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч мэдээлжээ.
Мөн Хонконгт халдварын батлагдсан тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хүйтэн цаг агаар вирус тархах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул нөхцөл байдал хүндэрч магадгүй байгааг тэрбээр анхааруулсан байна. Хонконгт коронавирусын халдвар авсан 1135 эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 43 хүний биеийн байдал хүнд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна