“Time” сэтгүүл 2020 оныны тамирчнаар сагсан бөмбөгч Леброн Жеймсийг нэрлэжээ.
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Лос-Анжелес Лейкерс" багийн довтлогч Леброн Жеймсийн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх, сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн кампанит ажлуудад оролцсоныг сэтгүүл цохон тэмдэглэжээ. Леброн Жеймсийн жишгээр энэ үйл ажиллагаанд нэр хүндтэй олон тамирчин нэгдсэн байна.
Тухайлбал, тэрбээр бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болохын өмнө залуучуудыг сонгуулийн хэсгүүд дэх үйл ажилллагаанд татан оролцуулахад тусалжээ. Сонгуулийн хэсгүүдэд настай иргэд коронавирусээр халдварлах эрсдэл их байсан учир тэдний оронд залуу хүмүүсийг ажиллуулах шаардлагатай байсан юм.
Өнгөрсөн 10 дугаар сард Лейброн Жеймс NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2019-2020 оны улирлын плей-оффын финалын тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна