Сэлэнгэ аймагт эмчлүүлж буй иргэдээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна

Админ
2020/12/12

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр Сэлэнгэ аймагт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж 208 боллоо. Эдгээр 208 тохиолдлын хоёр нь Алтанбулаг, гурав нь Мандал суманд бүртгэгдсэн бөгөөд 205 нь Сүхбаатар суманд илэрсэн. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх коронавирустэй хүмүүсийг эмчилж буй тасагт өнөөдрийн байдлаар нэг тохиолдол нэмэгдэж, нийт 13 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүндэвтэр нэг, бусад хүний биеийн байдал хөнгөн байгаа аж.

Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “1 өрх-1 хүн” Ковид-19 халдварын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн 35 резидент, хоёр их эмч, нэг лаборант, хоёр сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүрэлцэн ирж, Сүхбаатар сумын 20 байршилд шинжилгээ авах ажилдаа ороод байна.

Мөн Сүхбаатар сумын тусгаарлах байранд байсан эх амаржиж хүүтэй болсон бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна