Их Британи улсын иргэдийг Европын холбооруу нэвтрэхийг хориглож магадгүй

Админ
2020/12/12

Европын Холбоонд /ЕХ/ коронавирусын халдварын тархалтыг хяналтад авахаар хэрэгжүүлж буй одоогийн хязгаарлалтуудын дагуу Их Британи улсын иргэдийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс Европын Холбооруу нэвтрэхийг хориглож магадгүй байна.

Тухайн өдрөөс Их Британийн аялагчид Европын Холбооны гишүүн бус орнуудын иргэдийн нэгэн адил зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг мөрдөх шаардлагатай болж магадгүй гэж Европын Комиссын төлөөлөгч “CNN” сувагт мэдээлжээ.

Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах хугацаа 12 дугаар сарын 31-нд дуусах бөгөөд талууд худалдааны гэрээ байгуулах эсэхийг үл харгалзан зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн мөрдөх төлөвтэй байгаа ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна