Энэ долоо хоногийг дуусахаас өмнө ОХУ-ын бүх бүс нутагт вакцинжуулалт эхэлнэ

Админ
2020/12/12

ОХУ-ын бүс нутгууд коронавирусын эсрэг вакцинжуулалтад бэлэн болсон тухай тус улсын шадар сайд Татьяна Голиковагийн ажлын алба мэдээлжээ.

“Энэ долоо хоногийг дуусахаас өмнө бүх бүс нутагт вакцинжуулалтыг эхлүүлнэ” гэж ОХУ-ын шадар сайдын ажлын албаны хэвлэлийн мэдээлэл дурдсан байна.

Иргэдийг вакцинжуулах цөөн тооны цэг бүхий бүс нутгуудад онцгой анхаарал хандуулж, орон нутгийн удирдлагуудад вакцинжуулах ажлыг зохион байгуулахыг даалгажээ. Тодруулбал, Ингушет, Халимаг, Хакаси, Кабардино-Балкар, Алтайн болон Пермийн хязгаар, Амар, Астрахан, Брянск, Курск, Липецк, Сахалин, Тамбов мужууд, Еврейн өөртөө засах муж, Санкт-Петербург, Ямало-Ненец, Ненец, Чукоткийн өөртөө засах тойрог зэрэг бүс нутгуудад энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг зөвлөсөн байна.

ОХУ коронавирусын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрөө нийслэл Москва хотод өнгөрөгч ням гарагт эхлүүлсэн билээ. Одоохондоо зөвхөн багш, эмч, нийгмийн ажилтнуудад л вакцин хийж байгаа боловч тун удахгүй хүн бүр хийлгэх боломжтой болох юм. Одоогийн байдлаар "Спутник V" вакциныг 150 мянга гаруй хүнд хийжээ. Энэхүү вакциныг ОХУ-ын ЭМЯ наймдугаар сарын дундуур бүртгэсэн билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна