Коронавирус тусвал таталт өгч, хөдөлгөөний эмгэгтэй болж магадгүй
Коронавирус өвчний халдвар авсан хүн цус харвах, таталт өгөх, хөдөлгөөний эмгэгтэй болох магадлалтайг судлаачид тогтоожээ. Уг судалгааг Бостоны Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн мэдрэлийн эмгэг судлалын туслах профессор, доктор Приа Ананд удирдсан бөгөөд судалгаа “Neurology: Clinical Practice” сэтгүүлийн Лхагва гаригийн /2020.12.09/ дугаарт нийтлэгдсэн байна.
Бостоны эрүүл мэндийн төвд дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сарын 1-ний хооронд коронавирус оноштой хэвтэн эмчлүүлсэн 921 хүн дээр судалгаа хийхэд 74 нь мэдрэлийн ямар нэгэн эмгэгийн шинж тэмдэг илэрчээ. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүд бүгд насанд хүрсэн хүмүүс бөгөөд дундаж нас 64 байжээ. Дээрх хүмүүсийн 18 харвалт өгсөн, 15 нь таталт өгсөн, 26 нь тархины үйл ажиллагаа доголдсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин долоо нь хөдөлгөөний дутагдалд орсон байдалтай иржээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна