УИХ-ын гишүүн асан Д.Гантулга суллагджээ
Хүчингийн хэргээр хоёр жилийн хорих ял сонссон тэрбээр нэг жил хоригдоод ийн суллагдаж буй аж.
Тэрбээр хоёр ч удаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
2020 оны 12-р сарын 11-ний өдөр буюу өчигдөр 409-р хорих ангиас суллагдсан найман хүний нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга байжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна