"Сакура" ЕБС-ийн хувьд жилийн төлбөр
1-4 анги 7.500.000 төгрөг
5-7 анги 8.500.000 төгрөг
8-12 анги 9.500.000 төгрөг байдаг. Мөн нэмээд нэг хүүхдийн автобусны зардал жилийн 750.000 төгрөг, хоолны зардал нэг өдрийн 8000 төгрөг байна.
Жилд суралцаж буй сурагчдийн нийт төлбөр 17 тэрбум орчим төгрөг болж байна. Харин автобус үйлчилгээний төлбөр жилд 1 тэрбум 200 сая төгрөг, хоолны зардал 3 тэрбум 520 сая төгрөг болж байна. Ингээд тооцоод үзэхээр тус сургуулийн нэг жилийн орлого 21 тэрбум 720 сая орчим төгрөг. Энэ их мөнгөний орлоготой сургуульд төрөөс хувьсах зардал гэж 240 ортой хоёр цэцэрлэг өлхөн барих хэмжээний мөнгө өгөх нь хэр шударга боловсролын тогтолцоо вэ.
Залилангын хэрэгт холбогдож байсан УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын эхнэр Т.Баясгалан өөрийн эзэмшлийн сургуульдаа хөл хорионы хүнд үед хувьсах зардал хэвийн авсаар байсан нь түүний хэр ШУНАЛТАЙ вэ гэдгийг илэрхийлж буй.. .
Эх сурвалж: ulsturch.mn ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна