Бэлэн байдлын үед бүх нийтийн төлөө фронтод ажиллаж байгаа баатарлаг хүмүүсийн нэг бол яах аргагүй худалдааны салбарын ажилтан билээ.
Ард иргэдээ хүнсээр хангах үүргээ ухамсарлан этгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан, хичээнгүйлэн ажиллаж байгаа Имартын үнэт зүйл болсон нийт 800 гаруй ажилтан, албан хаагч нартаа компаний зүгээс хүнсний хангамж олголоо.
Хүнсний хангамжид гурил, будаа, гоймон, тос, хүнсний ногоо гэх мэт стратегийн хүнсний бүтээгдэхүүнүүд багтсан юм. Хүнсний хангамжаас гадна өдөр тутамдаа ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах амны хаалт, бээлий, шаардлагатай хэрэгслээр хангаж байна. Цар тахлыг хамтдаа даван туулахаар хичээнгүйлэн ажиллаж буй Имартын эрхэм ажилтан, албан хаагч та бүхнээрээ бахархаж байна.
Ажилтан нэг бүр цаашлаад үйлчлүүлэгч нэг бүр эрүүл байхын төлөө
Сэтгэгдэл бичигдээгүй байна