Tv5 телевизээс Т.Оргилмөнх гарлаа.

Админ
2020/12/13

Tv5 телевизээр хагассайн өдөр бүр 22:00 цагаас хүрдэг Зэвүүн яриа ток шоу нэвтрүүлэг 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш эфирээр огт гараагүй. Учир нь ТВ5 телевизийн удирдлагууд болон Зэвүүн яриа ток шоуны хөтлөгч Т.Оргилмөнх нарын хооронд маргаан үүссэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Харин өнөөдөр Зэвүүн яриа ток шоу нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнх Тв5 телевизээс гарснаа мэдэгдлээ. Тэрээр "Зэвүүн яриа ток шоу" бол тв5 телевизийн өмч. Би ажлаас гарлаа гээд "Зэвүүн яриа ток шоу" дуусахгүй. Би "Зэвүүн ток шоу" нэрээр эргэн ирэх болно. Мөн би эхнэртэйгээ хамтран "Зэвүүн хосууд" влогийг хүргэхээр бэлдэж байгаагаа хэллээ. Мөн тэрээр "Миний ажлаас гарсан шалтгаан бол сарын 800.000 мянган төгрөгийн цалин биш" гэдгийг хэллээ. Т.Оргилмөнхийн хувьд нийт 100 орчим зочныг "Зэвүүн яриа ток шоу"-нд урьж оролцуулсан байдаг. Түүний нэвтрүүлгийн жанрын хувьд ярилцлагын төрлийнх, иргэд залуучуудын мэдэхийг хүсдэг зүйлсийг асуудгаараа бусад нэвтрүүлгээс онцлог юм.   https://www.facebook.com/Zevuuntalkshow/videos/1736653076498370  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна