У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийг торгодог биш, ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй

Админ
2020/12/14

Үүгээр сэтгүүлчдэд хамаарах эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг хөндөж, Ерөнхий сайдын байр суурийг тодрууллаа.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ хууль Засгийн газраар хэлэлцэгдээгүй байгаа. Энэ талаар Х.Нямбаатар сайдтай нээлттэй, ярьж хэлэлцээрэй. Би хувь хүнийхээ хувьд сэтгүүлчдийг төр торгож, шийтгэж болохгүй гэж боддог. Харин олон улсын жишгээр өөрсдийн ёс зүйн хороо, ТББ нь хэлэлцэж, хариуцлага тооцдог байх нь зөв л гэж хардаг” гэлээ.

Тус шинэчилсэн найруулгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд таван жил хоригдох хүртэлх ялаар сэтгүүлчид шийтгэгдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна