У.Хүрэлсүх: Бие биедээ тусалж, хайрлаж, хүндэтгэж ажиллая

Админ
2020/12/14

Засгийн газраас хийсэн хэвлэлийн бага хурлын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах зүйлийг ярилаа: "Энэ цар тахлын үеийг давж гарахад ард иргэд, ААН-үүд, төр засгийн хамтарсан ажиллагаа маш чухал. Та тусвал таны хайртай хүмүүс ч тусна. Иймд коронавирустэй хийх бидний тэмцэл бол ерөөс хувийн сахилга бат. Ард иргэд бие биедээ шаардлага тавих хэрэгтэй. Маск зүүхгүй явна гэдэг бусдын амь насанд, цаашилбал үндэсний аюулгүй байдалд халдаж буй хэрэг. Ард иргэдээсээ цаашид бидний авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжээрэй, хамтраарай гэж хүсмээр байна. Мэдээж энэ хөл хорионы өдрүүдэд хүний эрх чөлөө хязгаарлагдаж байгаа. Аль болох л хязгаарлахгүйн төлөө ажиллаж байна. Шийдвэр бүх хүнд таалагдахгүй. Нөгөө талаас таалагдах алба ч байдаггүй юм шүү. Үүрэг гүйцэтгэж буй албан тушаалтнууддаа хүний эрх чөлөөг байнга бодож, аль болох бага халдах чиглэлийг өгч байгаа гэдгээ хэлье. Ахмадууд аминдаа л арчаатай байгаарай гэдэг. Энэ үгийг хэлмээр байна. Бүгдээрээ хамтарч тэмцье. Нэг ч монгол хүний амь нас эрсдэхгүйгээр энэ үеийг давах юм сан гэж ажиллаж байгаа. Алдаа дутагдал, мэдэхгүй чадахгүй зүйл тулгарч байна. Бие биедээ тусалж, хайрлаж, хүндэтгэж ажиллая. Өнөөдрийн гаргасан шийдвэр монгол түмэнд минь бодит тусламж болж чадсан гэж найдаж байна” гэлээ. Засгийн газраас гаргасан шийдвэртэй энд дарж танилцаарай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна