БНСУ-д нэг өдөр 718 хүн коронавирусын халдвар авчээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 718-аар нэмэгдэж, нийт 43'484 болжээ.
Шинээр илэрсэн 718 тохиолдлын 36 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Өмнөд Солонгост коронавирусын халдварын гурав дахь давлагаа эхэлж, сүмүүдээс голомттой халдвар гурван хотод илэрсээр байгаа юм. Сүмээс гадна өөр хэд хэдэн голомт байгаа аж.
БНСУ-д нийт 32'102 иргэн эдгэрсэн бөгөөд 24 цагийн дотор 288 хүн эдгэрсэн үзүүлэлттэй байна. Хоногт долоон иргэн нас барж, нийт нас баралт 587 болжээ.
Тус улсад одоогийн байдлаар 3'397'039 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3'264'308 иргэний хариу сөрөг гарч, 89'247 иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 10'795 хүн байгаа гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна