Бахрейн улсын Үндэсний эрүүл мэндийн газар БНХАУ-ын “Sinopharm” группийн коронавирусын эсрэг вакциныг албан ёсоор бүртгэснээ өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ.
Бахрейн улсын үндэсний мэдээллийн агентлагийн /BNA/ мэдээлснээр, Үндэсний эрүүл мэндийн газар уг вакцины эмнэлзүйн туршилтын мэдээлэлд нарийвчлан үнэлгээ дүгнэлт хийсний дүнд ийнхүү хэрэглэх зөвшөөрөл олгосон ажээ.
“Гуравдугаар үе шатны туршилтаар вакцин 86 хувийн үр дүнтэй болохыг харуулсны зэрэгцээ саармагжуулах эсрэг биетийн түвшин 99 хувь байж, халдвар дунд, хүнд хэлбэрээр илрэхээс 100 хувь сэргийлсэн. Энэхүү туршилтад 42'299 хүнийг хамруулсан” гэж уг мэдээнд тэмдэглэжээ.
“Sinopharm”-ын вакцины эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад наймдугаар сард оролцсон Бахрейн коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхээр ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулахын тулд уг вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг 11 дүгээр сард олгосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна