Дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилж байна

Админ
2020/12/15

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдөр шилжиж буйтай холбоотойгоор автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж байгаа билээ.

Ингэснээр өмнө нь хэрэглэж байсан QR кодыг ашиглахгүйгээр тээвриийн хэрэгслүүд гарагийн дугаарын хязгаарлалтыг мөрдөх юм.

-Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл даваа гарагт;

-Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл мягмар гарагт;

-Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл лхагва гарагт;

-Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл пүрэв гарагт

-Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл баасан гаригт зорчино гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна