Эсватини улсын Ерөнхий сайд коронавирусээр нас баржээ

Админ
2020/12/15

Африк тивийн Эсватинийн вант улсын Ерөнхий сайд Мандвуло Амброзе Дламини 52 насандаа коронавирусын халдварын улмаас нас баржээ. Эсватини улсын Засгийн газраас мэдээлснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 6714 болж, 127 хүн нас барсан байна. Мөн тус улсад 6331 хүн коронавирусын халдвараас бүрэн эдгэрчээ. Эсватини нь Африк тивийн өмнөд хэсэгт оршдог улс юм. Африк тивд 54 мянган хүн коронавирусын халдвараар нас баржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна