АНУ-д өнгөрсөн ням гарагт коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 109'331-ээр нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
АНУ-д эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн 12 хоног дараалан өдөрт 100 мянгаас дээш тоогоор нэмэгдэж, сүүлийн найман өдөр дараалан хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдсэн байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 16.2 сая хүн халдвар авч, 299 мянга гаруй хүн нас баржээ. Тус улс нь эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт жагсаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна