Канад улс “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцины эхний тунгуудыг авчирсан талаар Ерөнхий сайд Жастин Трюдо “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээллээ.
“Pfizer-BioNTech”-ийн вакцины эхний тунгуудыг Канадад авчирлаа хэмээн Жастин Трюдо орон нутгийн цагаар ням гаргийн орой “Twitter” хуудсандаа бичээд, вакциныг тээвэрлэн авчирсан нисэх онгоцны зургийг нийтэлжээ.
Канад улсад коронавирусын халдварын тархалтыг хязгаарлахын тулд шинэ хязгаарлалтууд, хөл хорио тогтоож буйг үл харгалзан долоон мужид, ялангуяа хамгийн том мужууд болох Квебек, Онтариод сүүлийн долоо хоногт халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдээд байгаа юм.
Канад улс нь “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн гурав дахь орон болж, Их Британи, Бахрейн улсын дараа зөвшөөрөл олгосон билээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Канадад өнөөдрийн байдлаар 464 мянга гаруй хүн халдвар авч, 13 мянга гаруй хүн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна