Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр коронавирусын халдварт өвчний дэгдэлтийг зогсоосон хэмээн Украин улсын Эрүүл мэндийн сайд Максим Степанов мэдэгджээ.
“Бид коронавирусын халдварт өвчний дэгдэлтийг зогсоож чадлаа. Шинээр илэрсэн тохиолдол, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо багасаж байгаа нь нөхцөл байдал тогтворжиж байгааг батлан харуулж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Хязгаарлалтууд тогтоож, 11 дүгээр сард амралтын өдрүүдэд хөл хорионы дэглэм үйлчилснээр байдлыг хяналтандаа авч чаджээ.
Украин улсад халдварын тохиолдлын тоо хэдэн өдөр дарааллан буурсан байна. Даваа гарагт тус улсад 6451 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийхөөс 30 хувиар бага үзүүлэлт байжээ. Украин улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 900666 тохиолдол бүртгэгдэж, 506718 хүн эмчлэгдэж, 15247 хүн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна