A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

Тайланд улсын нийслэл Бангкок хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ

Админ
2020/12/15

Даваа гаргийн өглөө Тайланд улсын нийслэл Бангкок хотын хэд хэдэн дүүрэгт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсныг  дэлхийн агаарын чанарын “World's Air Pollution” индексийн мэдээлэл харуулжээ. Бангкокийн 20 дүүрэгт агаарын бохирдлын хэмжээ улаан түвшинд (эрүүл мэндэд хортой) хүрсэн байна. Эдгээр дүүрэгт агаарын бохирдлын тоон индекс 153-173 пунктийн хооронд (агаар дахь химийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ нь 50 пункт) хэлбэлзэж байгаа бөгөөд энэ нь хүний ​​эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм. Үүний зэрэгцээ хотын зургаан дүүрэгт бохирдол нил ягаан түвшинд (эрүүл мэндэд маш муу, 195-300 пункт) хүрч нэмэгджээ. Мөн нэг дүүрэгт хүрэн (аюултай, 459 пункт) түвшинд хүрсэн байна, өөрөөр хэлбэл эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулах учир хэн ч гадаш гарч болохгүй гэсэн үг юм. “World's Air Pollution” индексийн мэдээллээс үзвэл, даваа гаргийн өглөөний  07 цаг 40 минутын байдлаар Тайланд агаарын чанар хамгийн муу орнуудын жагсаалтад зургадугаарт бичигдсэн байна. Жагсаалтын эхний тавд Бангладеш, Энэтхэг, Ирак, Монгол болон Хятад улс оржээ. Бангкок болон тус хотын хөрш мужуудад ихэвчлэн 12 дугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг байна. Жилийн энэ үед салхигүй байдаг учраас автомашин, үйлдвэрүүдийн утаанд дарагддаг аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна