Жүжигчин Б.Навчаад яллах дүгнэлт үйлджээ

Админ
2020/12/15

Хууль зүй, дүтоод хэргийн яамнаас санаачлан боловсруулаад байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн зарим зүйл заалт нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үзэл бодлоо чөлөөлтэй илэрхийлэх боломжийг хааж байна гэх эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тодруулбал хэвлэл мэдээлэл төдийгүй цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болгох талаар хуульд заасан аж. Үүний тод жишээ нь жүжигчин Б.Навчаа болжээ. Тэрбээр дөнгөж саяхан цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө яллагдагчаар татагдаж буй талаараа мэдээлэв. Тэрбээр "Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна. Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа" хэмээжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна