Согтуугаар 30 хүн автомашин жолооджээ

Админ
2020/12/16

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр 1534 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлага мэдээллийг задалж үзвэл, согтуугаар автомашин жолоодсон 30, эрүүлжүүлсэн 211, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явч танхайрсан 92, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 57 зэрэг зөрчлийн шинжтэй хэрэг гарчээ.

Хүний биед халдсан 54 гэмт хэрэг, бусдын эд зүйлийг хулгайлсан 9 гэмт хэрэг тус тус гарчээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 166 ирсэн нь хөл хорионы хатуу дэглэмийн үеээс харьцангуй нэмэгдэж байгааг харуулж байгаа болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна