Турк улсад хөл хорих цаг тогтооно

Админ
2020/12/16

Коронавирусын халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд Турк улсын эрх баригчид 12 дугаар сарын 31-нээс 1 дүгээр сарын 4-нийг хүртэл хөл хорих цаг тогтоох шийдвэр гаргажээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Анкарад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. “Өмнө нь тогтоосон хязгаарлалтуудын үр дүнг бид одоо л харж байна. 12 дугаар сарын 31-ний 21:00 цагаас 1 дүгээр сарын 4-ний 05:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтооно” хэмээн тэрбээр хэлжээ. Эрдоган өмнө нь 11 дүгээр сарын 30-нд ажлын өдрүүдэд 21:00 цагаас 05:00 цагийн хооронд, мөн амралтын өдрүүдэд хөл хорих цаг тогтоохоо зарласан юм. Энэ үеэр мөн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэгсдийн тоог хязгаарлажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна