"COVID-19" халдварын таван тохиолдол бүртгэгдэв

Админ
2020/12/16

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 14-нд 10 979 хүнд хийсэн PCR шинжилгээгээр таван хүнд коронавирус илэрчээ. Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдварын нэг тохиолдол батлагдсаныг тэрбээр мэдээлсэн юм. Эдгээр таван тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрчээ.

Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тоо 464 болжээ.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 917 болсноос 384 нь эдгэрээд буй юм.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 524 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, тав нь хүнд, 68 нь хүндэвтэр, 450 нь хөнгөн байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна