Иргэн Д.Бямбацогт: Мобиком хэрэглэгчиддээ ижил бүтээгдэхүүн борлуулахдаа харилцан адилгүй нөхцөл шаардлага тулгаж байна.

Админ
2020/08/21

“Мобиком корпораци хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байна БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор, иргэн Д.Бямбацогт, Г.Үнэнбаяр нар “Мобиком” корпораци хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Баянгол дүүргийн иргэн Д.Бямбацогт хэлэхдээ, Миний утсанд “Зургадугаар сарын 1-ээс өмнө 1000 төгрөгний үнэтэй шинэ дугаар худалдан авсан хэрэглэгчдэд 11 сарын туршид сар бүр 9 GB дата багц бэлэглэнэ” мессэж Мобикомоос ирсэн юм. Уг дугаарыг худалдан авахаар үйлчилгээний салбар дээр нь очтол, “Та манай хуучин хэрэглэгч тул уг дугаарыг 3500 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэж хэлсэн. Энэ мэтээр хэрэглэгчидэд ижил бүтээгдэхүүн борлуулахдаа харилцан адилгүй нөхцөл, шаардлага тулгах, шаардлага тавихад хүлээж авдаггүй “ХЭРЭГЛЭГЧ-ХААН” гэсэн зарчмыг хэрэгжүүлэхгүй байх зөрчлүүд нийтлэг байгаа” хэмээн мэдэгдсэн юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна