Барилгын салбарын манлайлагчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон Алтангадас одонгоор шагналаа

Админ
2020/12/16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.10.01-ний өдрийн зарлигаар барилгын салбарт үр бүтээлтэй шинэ стандарт, шинэ чанарын жишиг тогтоон ажиллаж буй баялаг бүтээгчдийн төлөөлөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар төрийн дээд одон, медаль гардууллаа. Монгол улсын барилгын салбараас ШИНЭЭР төрөн гарсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон Алтангадас одонгоор шагнуулсан салбарын манлайлагч нартаа халуун баяр хүргэе. “Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон барилга, дэд бүтцийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй” “Хурд” группийн төсөл хариуцсан захирал Лхагвасүрэнгийн Раднаацэрэн, “Дабль пирамид консракшн” ХХК-ийн ерөнхий  захирал  Мягмардэлгэрийн Болдсүх нарыг Хөдөлмөр гавьяаны улаан тугийн одонгоор, “Саян Шинцэ” ХХК-ийн захирал Сайжрахын Шинэхүү, “Хангалын Эргэл-Эрдэнэ” ХХК-ийн ерөнхий захирал Долгорын Баатархүү, “ЧУЗ” ХХК-ийн ерөнхий захирал Долгорын Бямбацогт нары г “Алтан гадас” одонгоор тус тус шагнан Монгол Улсын бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж үлгэрлэн манлайлж буй хөдөлмөрчиддөө талхархал илэрхийлэн халуун баяр хүргэлээ.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна