"Хар тарвагатай", "Бодь Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2020/12/16

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 274,747,469.37 төгрөгийн үнийн дүн бүхий 7,113,394 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хар тарвагатай" ХК (TVT +12.50%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +7.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" ХК (MIK -1.25%) болон "Женко тур бюро" ХК (JTB -1.11%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 1,781 ширхэг нэгж эрхийг нийт 186,973 төгрөгөөр арилжаалсан байна.ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 17789.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,610,343,838,702.52 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна