Их Британид коронавирусын халдварын онцгой хурдан тархдаг төрлийг илрүүлжээ

Админ
2020/12/16

Их Британид коронавирусын генетикийн хувилбаруудын нэгээр халдварласан тохиолдлууд бүртгэгдсэн тухай эрх баригчид мэдэгджээ. Энэ төрөл нь онцгой хурдан тархах чадвартай байж магадгүй аж.

Иймэрхүү төрлийн вирусын дэгдэлт сүүлийн саруудад Европын бусад оронд мөн бүртгэгдсэн гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

“Манай улсад олон улсын түвшинд геномын судалгаа хийх боломж байдаг бөгөөд үүний хүчинд бид сүүлийн өдрүүдэд Английн зүүн өмнөд хэсэгт халдварт өвчин хурдацтай тархаж буйтай холбоотой байж болох коронавирусын халдварын шинэ төрлийг илрүүлсэн. Энэ төрөл нь өмнө нь илрүүлж байсан хувилбаруудаас илүү хурдан тархдаг болохыг урьдчилсан дүн шинжилгээ харуулж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Мутацид орсон шинэ төрлийн коронавирусээр халдварласан мянга гаруй тохиолдол голдуу Их Британийн өмнөд нутагт бүртгэгдсэн бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэж байна. Шинэ төрлийн вирусын талаарх мэдээллээ Их Британи Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага руу явуулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна