Нийслэлийн зорилтот бүлгийн 20 мянган өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

Админ
2020/12/16

Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн хүн амд хүнсний тусламж үзүүлнэ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 сарын 03-ны өдрийн А/1272 дугаар захирамж, Коронавирус “Ковид-19” халдварт цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор амьжиргааны түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 20 мянган өрхөд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байна. Багцад амны хаалт, гурил, будаа, гоймон, ургамлын тос, цай зэрэг багтана. Хуваарилалтын ажлыг дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Эх сурвалж: УБ хотын ЗАА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна