ОХУ-ын "Спутник V" коронавирусын халдвар хүндээр тусахаас 100 хувь хамгаалж байна

Админ
2020/12/16

"Спутник V" вакцин коронавирусын халдварт өвчин хүндээр тусахаас 100 хувь хамгаалах үр дүнтэй хэмээн ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгджээ.

“Плацебо тариулсан бүлэгт халдвар хүнд хэлбэрээр илэрсэн 20 тохиолдол бүртгэгдсэн бол вакцин тариулсан бүлэгт ийм тохиолдол бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Туршилтын эцсийн хяналтын цэг дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр "Спутник V" вакцин 91.4 хувийн үр дүн харуулжээ. Вакцин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Федорович Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төв болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдсэн байна.

ОХУ-д 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар эмнэлзүйн туршилтын хүрээнд сайн дурын 26 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагджээ. Одоогоор тус вакцины эмнэлзүйн туршилтууд ОХУ-аас гадна Беларусь, АНЭУ, Венесуэл болон өөр хэд хэдэн улсад явагдаж байгаа бол Энэтхэгт хоёр болон гурав дахь үе шатны туршилт хийгдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна