Хэрэв та Канад улсын реппер Aubrey Drake Graham-ийн Торонто дахь харш мэт том байшинг харж байсан бол түүнийг үнэхээр өө сэвгүй гайхалтай мэдрэмжтэй гэдгийг мэдэх байх. 15 километр квадрат хэмжээтэй тус байшиндаа пирамид хэлбэрийн дээврийн цонхтой NBA-ийн хэмжээтэй сагсны талбайтайгаас гадна, 20,000 ширхэг гараар зүссэн Swarovski болроор чимэглэсэн лааны суурьтай, энэ бол ердөө хоёрхон л жишээ юм. Тэрээр шинэхэн бизнесээ эхлүүлсэн ба үүний ачаар бид "гэрээ Drake шиг үнэртэй болгох боломжтой болсон юм…" Энэ оны аравдугаар сард өдгөө 34 настай уран бүтээлч маань Better World Fragrance House нэртэй өөрийн luxury лааны компаниа нээн эхлүүлж байгаа талаар Revolve-ийн instagram хаяг дээр мэдээлэл гарсан ба Revolve брэнд Drake-ийн шинэхэн компаний гаргах анхны лааны коллекцтой хамтрах гэж буй талаараа бичиж байжээ.
Тус лааны коллекц нь 5 төрлийн үнэрний сонголттой ба бидний хамгийн их сонирхолыг татаж байгаа нь Carby Musk нэртэй лаа бөгөөд энэ нь яг "Drake шиг үнэртэй" ба найрлагадаа musk, amber, cashmere, suede, velvet гэх үнэртнүүдийг агуулжээ. Мөн тайлбар дээрээ "Зөөлөн musk үнэр нь таны үзэсгэлэнтэй байдлыг илэрхийлж, зоригтой, гялалзсан байдлыг тань бусдад мэдрүүлнэ." гэж бичсэн байна.
Revolve.com дээр худалдаалагдсан Better World Fragrance House-ийн лаанууд нь одоогоор дууссан байгаа бөгөөд хэрэв авахыг хүсвэл тус сайтад бүртгүүлснээр дахин худалдаанд гарах үед email хаягаараа notification хүлээн авах боломжтой юм байна. Одоогоор дахин худалдаанд гарах талаар ямар ч мэдээлэл гараагүй бөгөөд Fragrance House-ийн албан ёсны website болон Instagram хуудас нь нам гүм байгаа ч энэ баярын улирлаар дахин гаргахаар төлөвлөсөн талаар Revolve дээр мэдэгдсэн байна. эх сурвалж: maad.mn