Бейонсе, Jay-Z нарын охин Грэммийн шагналд нэр дэвшлээ
Хөгжмийн салбарын алдартай хос Бейонсе, Jay-Z нарын охин Блю Айви Картер Грэммийн шагналд албан ёсоор нэр дэвшлээ. Өдгөө 8 настай залуу уран бүтээлч Brown Skin Girl дуугаараа уг нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн байна.
Энэ бүтээлийг тэрбээр өөрийн ээж Бейонсе болон SAINt JHN, WizKid нартай хамтран дуулсан билээ. Өөрийнхөө төрөлхийн гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрч, түүгээрээ бахархахыг уриалсан Brown Skin Girl дуу хар, өнгөт арьст охидын дунд ихээхэн алдаршжээ.
Ийнхүү Блю Айви Картер Грэммийн шагналд нэр дэвшсэн хамгийн залуу уран бүтээлч боллоо. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард мөн энэ дуугаараа BET Award-аас анхныхаа шагналыг хүртсэн юм.
63 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол 2021 оны нэгдүгээр сарын 31-нд болох тов гарчээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл бичигдээгүй байна